ok

Та цочмог ууртай юм биш биз!

1. Хэн нэгнээс тусламж гуйхад танд хэцүү байдаг уу?
Тиймээ дандаа – 3, заримдаа – 2, огт үгүй – 0
2. Та амарч байх үедээ өерийн асуудлын тухай боддог уу?
Бараг үргэлж – 5, ойр ойрхон – 4, заримдаа – 2, маш ховор, бараг үгүй – 0
3. Хэн нэгэн хүний юм бүтэхгүй байвал оронд нь хийгээд өгөх юмсан гэж боддог уу?
Тиймээ, үргэлж- 5, ойр ойрхон -4, заримдаа -2, маш ховор үгүй -0
4. Тааламжгүй юмнаас болж их шаналдаг уу?
Байнга – 5, ойр ойрхон – 4, заримдаа – 2, маш ховор эсвэл хэзээ ч үгүй – 0
5. Үдэш орой та хэдэн цагийг өөртөө зориулдаг вэ?
1-3 цаг, эсвэл үүнээс их – 0, цагаас бага – 2, амждаггүй – 4
6. Хэт детальчилсан нуршуу яриатай харилцагчийн үгийг та тасалдаг уу?
Тийм – 4, дандаа биш, ойрхон – 3, нөхцөл байдлаас хамаарч – 2, үгүй – 0
7. Та их яаруу, адгуу юу?
Тиймээ-5, би ер нь яардаг шүү-4, бусдын адил заримдаа яардаг – 1, онцгой тохиолдолд, эсвэл үгүй – 0
8. Амттай хоолноос татгалзахад хэцүү байдаг уу?
Тиймээ, дандаа – 3, заримдаа – 2, ховор эсвэл үгүй – 0
9. Нэг дор хэдэн ажил амжуулах хэрэг гардаг уу?
Ямагт л ийм байдаг- 3, заримдаа – 2, маш ховор – 1, хэзээ ч үгүй – 0
10. Ярьж байх үедээ та өөр зүйлийн тухай бодох явдал бий юу?
Бараг дандаа – 5, ойр ойрхон – 4, заримдаа – 1, ховор эсвэл хэзээ ч үгүй – 0
11. Хүмүүс уйтгартай, хоосон яриа ярьж байгаа юм шиг танд санагддаг уу?
Бараг дандаа – 5, ойр ойрхон – 4, заримдаа – 1 ховор эсвэл үгүй – 0
12. Дугаарлаж зогсоход таны уур хүрдэг үү?
Дандаа – 4, ойр ойрхон – 3, заримдаа – 1, ховор эсвэл хэзээ чүгүй – 0
13. Та зөвлөмж өгөх дуртай юу?
Тиймээ -4, ойр ойрхон -2, заримдаа – 1, маш ховор эсвэл үгүй – 0
14. Шийдвэр гаргахаас өмнө удтал эргэлздэг үү?
Тиймээ, дандаа – 3, ойр ойрхон – 2, заримдаа – 1, маш ховор үгүй – 0
15. Та хэрхэн ярьдаг вэ?
Түргэн, яаруу ярьдаг – 3, хурдан – 2, тайван /удаан эсвэл эрхэмсэг/ – 0

Одоо дүнгээ гаргая
45-60 оноо Та үнэхээр цочмог ууртай хүн юм байна. Цусны даралт болон цусан дахь холестерины агууламжийг хэмжүүлээрэй. Хурдаа сааруул. Амьдралын хэв маягаа өөрчилж, амралтаа авч өөрийгөө тайван байлга.
20-43 оноо Өөрийгөө хүчилсэн байдал тань бусадтай харьцахад саад болж байна. Энэ нь шийдвэр гаргахын өмнө удтал эргэлздэгээс болж байгаа юм. Амьдралд илүү тайван хандахыг хичээ. Юм бүхнийг өөрийнхөөрөө байлгах гэж цухалдах хэрэггүй.
19 хүртэлх оноо Та ямар ч нөхцөл байдалд тайван байдлаа хадгалж чаддаг. Хойшид ч жижиг сажиг зүйлд сатааралгүй түгшүүр зовнилгүй амьдрахыг хичээгээрэй.
0 оноо. Хэрэв та шударга хариулсан бол танд нүүрлэж буй ганц аюул нь уйтгар гуниг. Тиймээс мэдрэлийн ядаргаа, цочмог уур зэрэг нь танд хамаарахгүй юм байна.

/Хань/

Сэтгэгдэл бичих