ok

Цус багадалттай хүн эдгээр хүнсийг хэрэглээрэй

Цус багадалт нь цусны улаан эс, гемоглобин, цусны амьсгалын үйл ажиллагаа буурч, эд эсэд хүчилтөрөгчийн дутагдал бий болсноор үүсдэг байна.

Хэрэв та цус багадалттай бол мах, тос, цөцгийн тосыг хэрэглээрэй. Учир нь эдгээр бүтээгдэхүүнүүдэд амин хүчил болон уургууд агуулагддаг. Мөн ногоон өнгийн навчит ургамал, хүнсний ногоог идэх хэрэгтэй. Цус багадалттай хүн хооллолтондоо илүү анхаарч өглөөний цайндаа бүхэл үрийн хүнс хэрэглэх нь тустай бөгөөд эдгээр хүнс нь фолийн хүчлийг ихээр агуулж байдаг.

Хүрэн манжинг хэрэглэж заншаарай. Шош, вандуй, сэвэг зарам, эрдэнэшиш, загас, арвай, элэг зэрэг эдгээр хүнс нь эд эрхтний цусыг төлжүүлдэг чухал ач холбогдолтой байдаг.

Эрдэс агуулсан усыг ууснаар таны бие организм төмрөөр хангагдана. Түүнчлэн төмөр агуулсан хүнсний бүтээгдэхүүн болох зөгийн бал нь төмрийг өөртөө шингээдэг тул тустай.

Чавганы шүүс сайн уух хэрэгтэй. Мөн гүзээлзгэнэ, усан үзэм, бөөрөлзгөнө, төрөл бүрийн жимс болох гадил, самар зэргийг түлхүү хэрэглэхийг зөвлөж байна. Цус багадалтын эмчилгээний үед сонгино сармис, алимны шүүс, ханборгоцой, чангаанз, интоор зэрэг нь биед сайнаар нөлөөлдөг. Бас хулуу, хургангуа, улаан лоол, улаан лоолийн шүүс, луувангийн шүүс, төмс идэх нь зүйтэй.

Цус багадалтанд тустай өөр нэг зүйл бол С витаминаар баялаг хүнс болох төмс, мах, брокколи, амтат чинжүү, цитрусын төрлийн жимс, үзэм бөгөөд эдгээрийг тохируулан хэрэглэснээр та цус багадалтаас ангижирч чадах нь.

Сэтгэгдэл бичих