Үтрээний булчин чангалах дасгалыг Кегель доктор санаачилжээ. Энэ дасгал аарцагны булчинг бэхжүүлэхээс гадна хүүхэд төрүүлсний дараа шээсээ барьж чадахаа больсон эмэгтэйчүүдэд тустай. Энэ дасгалыг хийснээр та маш хүчтэй дур ханалтыг мэдрэх боломжтой. Энд умдаг, ууцны булчин голлох үүрэгтэй. Та шээж байхдаа зогсоох гэж оролдвол энэ булчингийн агшилтыг мэдрэх болно. Өөрийн булчингийн хүчийг мэдрэхийг хүсвэл хуруугаа үтрээнд оруулж, чангалж сулла. Хэрэв үтрээ хурууг сайн үмхэж авбал хангалттай гэсэн үг.

Дасгал 1. Та үтрээний булчингаа 10 удаа чангалж сулла. Энэ дасгалыг аажмаар 50 удаа хийж сур. Онцлог нь уг дасгалыг машин барих, ширээний ард суух, утсаар ярихдаа ч хийж болно.

Дасгал 2. Булчингаа 50 удаа чангалж сурсны дараа арай хүнд дасгалыг хий. Булчингаа хүчтэй чангалаад дараа нь аажмаар сулруулах явцдаа 10 удаа зогсолт хий. Аажмаар суллах энэ дасгалыг өмнөх 50 удаагийнх дээрээ нэмж, өдөр тутам хийж занш.

Дасгал 3. Одоо та булчингаа маш хурдан чангалж, сулла. Энэ бол өмнө дурдсан дасгалын түргэн хувилбар юм.

Дасгал 4. Булчингаа маш удаанаар чангал. Энэ үед ачаалал үтрээнд хэр гүн тархаж байгааг мэдрэхийг хичээ. Аарцагны хэсгээ бүрэн чангалсныг мэдэрсний дараа маш хурдан сулла.

/Хань/

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.