Залуугаараа бууралтахаас хэрхэн сэргийлэх вэ?

Үс эрт бууралтах нь зөвхөн гоо сайхан бус эрүүл мэнд талаасаа анхаарах асуудал юм. Хүний толгойн орчимд хортой бодис ихээр хуримтлагдахад бие махбодиос дохио өгч байгаа нэг хэлбэр нь үс бууралтах аж. Зарим шалтгааныг авч үзвэл:

  • Зэс дутагдахад үс эрт бууралтаж болно. Тиймээс энэ микроэлемэнтийг агуулсан овьёос, хатаасан жимс, цагаан будаа, мөөг, какао, авокадо, төмс, далайн гаралтай бүтээгдэхүүн зэргийг өдөр тутамдаа хэрэглээрэй.
  • Давс, давсархаг бүтээгдэхүүн их хэрэглэх нь бууралтах бас нэгэн шалтгаан болдог. Хүнсний давс хлорид, натриас өөр агууламжгүй тул эрдэс, микроэлементээр баялаг далайн давс хэрэглэвэл илүү ашигтай.
  • Хятадын уламжлалт анагаах ухаан үсний эрүүл мэнд элэгний байдалтай шууд холбоотой гэж үздэг. Хэрэв үсэнд асуудал үүсвэл элгээ шинжлүүлээрэй. Элэг болон үсний үндэс болох булцууний өвчлөл нь эрүүл бус хооллолт, сөрөг сэтгэл хөдлөлүүдтэй шууд холбоотой.

Тэгвэл танд элэг болон үсээ хамгаалах зөвлөмжийг хүргэе.

  • Цайны халбага оливын тос, хагас лимоны шүүсийг хоёр стакан усанд найруулж өглөө бүр ууна. 20 минутын дараа цайгаа уугаарай.
  • Элэг бээрэг эрхтэн учраас унтахдаа баруун доогуураа халуун жин эсвэл устай шил эвтэйхэн байрлуулж унтвал элгээ амраана. Үр дүнд нь элэг төдийгүй бүх бие амарч нойр сайжирна.
  • Элэг шөнө амрах ёстой учраас унтахын өмнөх хүнд хоол идэх нь муу. Орой ногооны нухаш, шөл, загас, жигнэсэн алим гэх мэт хялбар шингэдэг хоол идээрэй.
  • Үсийг эрүүл өнгөлөг байлгахад яншуй, гэрийн хошоонгорын шүүс ууж, лууван идэх тустай.
  • Бид хөөрч хөших болон булчин өвдөхдөө иллэг бариа хийлгэдэг бол толгойн арьс ч иллэг шаардана. Үсний булцууны цусны эргэлтийг сайжруулахын тулд өдөр бүр толгойдоо иллэг хийгээрэй.
  • Үсийг эрүүлжүүлэх цэг хумсны орчимд байдаг ба хоёр гарынхаа хумсыг /эрхий хуруунаас бусад/ нийлүүлж хооронд нь үрэх дасгал хийгээрэй. Үр дүн нь аажимдаа гарна.
  • Стресст орохоос сэргийлж мэдрэлээ тайван байлгаарай.
  • Байгалийн гаралтай, эко шампунь хэрэглээрэй. Үсний лак, гелиэс аль болох татгалз.
  • Үсэндээ витамин, тэжээл өгөх ургамал, шавраар маск тавьж болно.

Эх сурвалж: www.golbis.com
Орчуулсан: Б.Байгалмаа

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.