Үс уналтын эсрэг

Үс унахад нөлөөлдөг тодорхой хэдэн шалтгаан бий. Үүнд, хуйханд цусан хангамж дутагдах, хуйхан хэсгийн арьсанд тэжээл дутагдах, ядаргаа гэх мэт зүйл багтана. Хуйханд тэжээл өгөхийн тулд ургамлын болоод химийн гаралтай бүтээгдэхүүнийг түрхэнэ. Харин цусны эргэлтийг сайжруулахын тулд дасгал болон хоолны дэглэм барих гэх мэт аргуудыг ашиглаж болно.

Үнэ: Интернэт болон хувь хүмүүсээс худалдан авбал 6000-9000 төгрөг
Дэлгүүр, эмийн сангаас авбал 15000 төгрөг

Нэр: Касторовое масло
“Монос”-ын бүх салбараар худалдаж буй эл тосыг үс уналт, халцралт, сормуус ургуулах зориулалтаар ашиглах боломжтой. Түүнчлэн арьс ялзралт болон шархийг сорвигүй эдгээх үед хэрэглэж болох аж. Мөн арьс цайруулж, зөөлрүүлэх, арьсны гадаргууг жигд болгохын тулд хэрэглэдэг. Хүний биеийн бүхий л хэсгийн арьсанд шим тэжээл өгдөг хэмээн бичсэн байх бөгөөд хэрэглэгчдийн сэтгэгдэл ч муугүй. Тосыг хуйх, хөмсөг, сормуус, сахландаа түрхсэнээр үс хурдан ургахаас гадна бууралтах явц удааширдаг.

Эл тосыг клещевина хэмээх ургамлаас гарган авдаг юм байна. Үс уналтын хамгийн гол шалтгаанд хуйхны өвчлөл ордог. Эл тос нь арьсанд эрчимтэй тэжээл өгдөг учраас үс уналтаас сэргийлж чаддаг.

Үнэ: 45000 төгрөг
Нэр: Кабоки үс өтгөрүүлэгч
Нэг удаа хэрэглээд үсээ угаах хүртэл тогтоно. Үсний халцарсан хэсэгт түрхэж хэрэглэдэг бүтээгдэхүүн бөгөөд түрхэн зуурт үсийг байгаагаас нь хэд дахин өтгөн харагдуулдаг. Үс уналтыг зогсоож, шинээр ургуулахад туслахгүй.

Энэ бол түр үсийг угаах хүртэл тогтох чадвартай соронзон цацлага юм. Баяр ёслол болоод хурал цуглаанд оролцох гэж буй бол дээрх бүтээгдэхүүнийг хэрэглэхэд тохиромжтой. 25 граммын савалгаатай бүтээгдэхүүнийг ойролцоогоор хоёр сар орчим хэрэглэх боломжтой. Үйлчлүүлэгчдийн сэтгэгдэл тийм ч муу биш. Захиалгаар гэртээ хүргүүлж авч болохоос гадна “Гурван гал” худалдааны төвийн “Mild cosmetics”-оос худалдан авах боломжтой.

Үнэ: 2000 төгрөг
Нэр: Халгай, Ганга өвс
Хатаасан халгай болон ганга өвсийг хандлаад үсээ угаах нь үс уналтыг зогсоох шилдэг аргуудын нэг. Үнэтэйгээ харьцуулахад хэд дахин илүү сэтгэл ханамжийг авах боломжтой. Хэрэглэгчдийн сэтгэгдлээс харвал маш өндөр оноо авсан байх аж. Хатааж бэлдсэн халгай болон ганга өвсийг усанд буцалгаж хандална. Аль болох өтгөн болгож хандлаад хуйх хэсэгтээ иллэг хийж угаана.

Үсээ сэнсдэж хатаалгүйгээр алчуураар ороож, хаттал нь байлгавал илүү сайн үр дүнтэй. Хандаар угаах тусам үс өнгө орохоос гадна, уналт аажим аажмаар багасдаг. Хээрээс халгай болон ганга өвсийг гараар түүж, бэлдэх боломжтой.

Г.Чимэдлхам

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.