ok

КОРСЕТ: ЭНЭ ХАВРЫН ХАМГИЙН ЧУХАЛ ТРЕНД

Корсетыг та таашаадаг ч бай, үгүй ч бай, ямартай ч энэ хаврын онцлох гол трендүүдийн нэг нь корсет байх болно.

Мэдээж 18, 19 дүгээр зууны үеийнх шиг эрүүл мэндэд сөрөг нөлөөтэй биш, харин загварын чухал нэгэн деталь хэлбэрээр корсет зүүхийг fashion экспертүүд зөвлөж байна.

Сул загвартай зуны нимгэн даашинзны гадуур, эсвэл сорочкан цамцны гадуур атласан материалтай огт өөр, тод өнгийн корсет зүүж болно. Бүр эсвэл цув, пальто гээд гадуур хувцасны гадна ч донжийг нь олоод аятайхан тохируулчихад гэмгүй. Корсет таны бие галбирыг илүү тодотгож өгөх болно. Корсетны өнгө, материал, өргөн, нарийн байх нь тийм ч чухал биш гэнэ.

Завсрын өнгөтэй хувцасны гадуур тод өнгөтэй корсет илүү тохиромжтой. Ким Кардашианы сонгосонтой адилаар сул загварын футболкны гадуур ч чээживч загвартай корсет өмссөн ч болно. Гадуур нь нэвсгэр, сул загварын хүрэм таныг этгээд боловч загварлаг нэгэн гэдгийг илтгэж чадна.

Сэтгэгдэл бичих