О.Дөлгөөн: Гол нь SEXY байх даалгавар авсан

“Хувьсал” продакшнын бүтээл “Тэнгэрээс буусан Од” киноны нээлт болоод удаагүй байна. Тус киноны гол дүр “Од” хэмээх бүсгүйн дүрийг жүжигчин О.Дөлгөөн бүтээсэн билээ. Тэрбээр АНУ-д суралцаж байгаа учраас киноны нээлтдээ ирж амжаагүй төдийгүй киногоо бүрэн эхээр нь одоог хүртэл үзэж амжаагүй байгаа аж.

Энэхүү киноны нээлт дээр “Монгол Улсын соёлын тэргүүний ажилтан” хэмээх эрхэм алдрыг хүртсэн жүжигчин бүсгүй кино зураг авалтын талаар сэтгэгдлээ хуваалцсан байна.

Тэрбээр “Тэнгэрээс буусан Од” киноныхоо анхны уншлагыг хийж байхад нэг л эвлэж өгөхгүй эвгүй байж билээ. Учир нь “Од” бүсгүй солонгын өнгө шиг олон ааштай…найруулагчийнхаа хэлснээр зарим хэсэг дээр айлгүйтээд, ихэмсэг зан гаргаад гэхээр амьдрал дээр байдаг БИ нь заримдаа давамгайлж зөрчилдөөд… Тэгээд гол нь SEXY байх даалгавар авсан. Тэгээд дотроо би яагаад ч тохирохгүй дүр байна даа яагаад намайг сонгосон юм бол оо гэж хүртэл бодсон шүү нуулгүй хэлэхэд.

Тэгээд хамгийн эхний хэсгийн зураг авалтан дээр амьдралдаа гаргаж үзээгүй их алдаа гаргаж, их олон дүбль явж билээ.. Багийнхан маань бүтэн 2 өдөр 1 хэн сцена дээр бүтэн ажилласан байдаг юм. ( гэхдээ надаас өөр ажиллагаатай хэсэг бас байсан л даа уг сценад) Өөртөө дургүй хүрээд дээрээс нь анх удаа ажиллаж байгаа найруулагчид ингэж өөрийгөө таниулах гэж дээ гээд өөртэйгөө яриад л… Найруулагчдаа нэг загнуулж, нэг аргадуулж, нэг магтуулж Дөлгөөнөө нь бүх чадлаараа хичээгээд зураг авалтаа дуусгасан. Харин дүрээ гаргаж чадсан болов уу? гэдэг асуулт одоо хүртэл толгойд эргэлдсээр, догдолсоор…( киногоо үзээгүй юм чинь ккк)” гэжээ. Түүний хэлснээр О.Дөлгөөн дүрээ гаргаж чадсан болов уу? 

1 thought on “О.Дөлгөөн: Гол нь SEXY байх даалгавар авсан

  1. hi ajild chini amjilt hvsie muuhai aashtai hvmvvs zunduu shdee bvsgvi mini uurtuu uurlaad hereggviee

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.