ok

50 настай ч 25-тай юм шиг харагддаг ээж

Өөрийн наснаасаа даруй 2 дахин залуу харагдах боломжтой юу? Боломжтой гэдгийг Liu Yelin хэмээх Хятад эмэгтэй батласаар байна.

Өмнөд хөршийн нэгэн эмэгтэй 1 хүүгийн ээж тэрээр 50 настай хэдий ч 22 настай мэт харагддаг бөгөөд хүмүүс түүнийг хүүгийнх нь найз охин гэж андуурдаг байна. Тэрээр заримдаа л нүүрээ буддаг ба нүүрэнд нь нэг ч үрчлээс байхгүйн дээр биеийн арьс нь үнэхээр чанга. Хүмүүс түүнийг 50 настай гэдгийг мэдэнгүүтээ гайхаж цочирддог төдийгүй нууцыг нь мэдэхээр хошуурчгаадаг тул дэлгүүр хэсэх үедээ өөрийн насаа нууцалдаг гэжээ.

Ийм залуу харагдаж бас биеийн арьсаа чанга хадгалж чадсан түүний нууц бол 30 жилийн турш тогтмол дасгал хийсэнд байгаа ажээ. Тэрээр “Би өдөр бүр дасгал хийж бас усанд сэлдэг. Миний дуртай зүйл бол өвөл гадаа усанд сэлэх” хэмээжээ. Liu Хятад улсын Янгце мөрөн болон Өмнөд Солонгос улсын Хан мөрөнд сэлж байжээ. Өнгөрсөн жил тэрээр Малайз улсын Пенан голын эрэгээс Малакка гол хүртэл 7.45 милл газрыг 4 цагийн хугацаанд сэлж чадсан байна. Үнэхээр гайхалтай биш гэж үү? Ямартай ч энэхүү ээж Weibo хэмээх хятадын цахим сүлжээнд 75К дагагчтай ба түүний хэлэх дуртай үг нь “Хэрэв та өөртөө сайхан харагдахгүй байгаа бол, хөлсөө л бага урсгаж дээ” гэнээ.

Liu Yelin 22 настай хүүгийн хамт. 

Ямар ч үрчлээгүй толигор арьс, чанга бие бялдараараа хүмүүсийн гайхуулдаг. 

30 жилийн турш тогтмол дасгал хийсний үр дүнд тэрээр наснаасаа 2 дахин залуу харагдаж чаддаг. 

….Би далайд сэлж, тогтмол биеийн хүчний дасгал хийдэг. 

Түүний хэлэх дуртай үг: Хэрэв та өөртөө сайхан харагдахгүй байгаа бол, хөлсөө л бага урсгаж дээ….

Сэтгэгдэл бичих