Реппер Цэцэ өөрийгөө ”эрэгтэй Ука” хэмээв

Нэг хэсэг нам гүм байсан реппер Цэцэ уран бүтээлдээ эргэн оржээ. Халзан толгой, хоёр соёо, босоо малгай, жордан пүүзээрээ брэнд хийсэн тэрээр өөрийгөө “Киви” хамтлагийн ахлагч Укагийн эрэгтэй хувилбар хэмээн зарлан тунхаглажээ.

Түүний өчигдөр олны хүртээл болгосон “Алив дансаа” дуунд “Намайг дууд, Монголын эрэгтэй Ука” хэмээх мөрт гардаг бөгөөд тэдний хоорондын үл ойлголцол ч намдсан бололтой.

Тэрбээр мөн өөрийн фэйсбүүк хуудасны дагагчдынхаа данс руу  мөнгө шилжүүлсэн байх бөгөөд “сайн ах” хочны ч эзэн болоод байгаа аж. Ямартаа ч уран бүтээлээ хийж эхэлсэн тэрээр тун ч чанартай клип гаргасан байх бөгөөд дуучин Укагийн эрэгтэй хувилбар гэх үгэндээ багтаж стиль имижээрээ гайхуулж эхлэх нь ээ.