ok

Таны хувь тавиланг өгүүлэх хүчирхэг зурхай

Хонины орд

  • Тэд мөнгөнд дуртай төдийгүй бага зэрэг санхүүгийн тал дээр нямбай байхыг хичээдэг.
  • Жижиг зүйлсэд анхаарлаа хандуулах дургүй бөгөөд залхуу хүмүүсийг үздэггүй.
  • Түргэн ааштай.
  • Азын тоо нь 3
  • Та аливаа зүйлсэд хүлээцтэй хандаж, нухацтай шийдвэрийг гаргахгүй бол санхүүгийн уналтанд орж мэдэх юм.

 

Үхрийн орд

  • Ухаалаг, нарийн тооцоотой хүмүүс. Хэзээ ч бодлогогүй алхам хийхгүй.
  • Бусдыг дуурайдаг, дүр эсгэдэг хүмүүст огтхон ч дургүй бөгөөд тэдэнтэй ойр байхаас зайлсхийдэг.
  • Даруухан дуугүй боловч, маш их зүйлсийг бодож, тунгаадаг.
  • Азын тоо нь 6
  • Заримдаа хэт их зүйлсийг бодож, хаширласнаар амьдралынхаа том зүйлийг алдаж болно. Иймд зарим зүйлсийг болох ёстой хэмээн хүлээн авах нь амьдралыг илүү хялбарчилж өгнө.

 

Ихрийн орд

  • Өдөр бүрийн цоо шинээр эхлүүлж чаддаг бөгөөд нэгэн хэвийн байдалд дургүй тул, үргэлж өөрчлөлтийг хүсдэг.
  • Олон нүүртэй, хуурамч хүмүүст дургүй.
  • Өөдрөг сэтгэлгээтэй, эрч хүчтэй хүмүүс юм.
  • Азын тоо нь 4
  • Аливаа зүйлээс амархан уйддаг зантай тул хайр дурлалын харилцаа нь төдийлөн удаан үргэлжилдэггүй. Гэвч хэрвээ өөрөө хүсэж, хичээвэл хайрттайгаа урт удаан хугацааг өнгөрүүлэх боломжтой.

 

Мэлхийн орд

  • Гэр бүлийнхэн, ойр дотны хүмүүсээ жаргалтай байхад хамгийн дуртай. Тэндээс л хайр, баяр хөөрийг мэдэрч чаддаг.
  • Соёлгүй, бүдүүлэг хүмүүст дургүй бөгөөд онгироо хүмүүсийг үзэн яддаг байна.
  • Уйтгартай зантай боловч, дулаахан сэтгэлтэй.
  • Азын тоо нь 2, 22, 222
  • Их өрөвч, зөөлөн сэтгэлтэй тул бусдад хууртах, ашиглуулах хандлагатай. Тиймээс ямарваа хүмүүстэй харилцаа холбоо тогтоохоосоо өмнө хянуур байх хэрэгтэй.

 

Арслангийн орд

  • Өөртөө итгэлтэй, бардам байхыг эрхэмлэдэг. Бусдын хүндэтгэлийг хүлээж, хамтран ажиллах дуртай.
  • Хов жив үүсгэж, худлаа ярьдаг хүмүүсийг үзэн яддаг бөгөөд тэднээс аль болох хол явахыг хичээдэг байна.
  • Түргэн ааштай, зоригтой бөгөөд зарим тохиолдолд буруу шийдвэр гаргах нь бий.
  • Азын тоо нь 1
  • Хэт омголон бардам зангаа хааяа ч болов гээж байгаарай. Энэхүү зангаасаа болж хайртай дотны нэгнээ алдаж ч мэдэх юм.

 

Охины орд

  • Ойлгоход тун бэрх хүмүүс бөгөөд хувийн асуудлаа дэлгэж ярина гэж үгүй. Тэд амжилт гаргаж, аз жаргалтай амьдрахын тулд чадах бүхнээ хийх, тууштай, зүтгэлтэй аж.
  • Охины ордныхон зөрүүд, өөрийнхөөрөө хүмүүст дургүй.
  • Чимээгүй, даруухан зан ааштай.
  • Азын тоо нь 4
  • Хааяа хэтэрхий хувиа хичээх хандлагатай болчихдог. Гэвч аливаа зүйлд зүрх сэтгэлээ зориулвал дуустал нь зүтгэх хор шартай.

 

Жинлүүрийн орд

  • Тэд бүхнийг хайрлаж, сайхан сэтгэлээр хүн бүхэнд тусалж амьдардаг билээ. Аз жаргалыг жижигхэн зүйлсээс мэдэрч чаддаг.
  • Жинлүүрийн ордныхон сайн хүний нэрийг барьж, хуурмаг зүйлс хийж явдаг хүмүүсийг нэг нүдээрээ ч хардаггүй.
  • Ирээдүйдээ итгэлтэй, өөдрөг үзэлтэй хүмүүс юм.
  • Азын тоо нь 6
  • Энгийн зүйлээс ч аз жаргалыг мэдэрч, болохгүй зүйлээс боломжийг түрүүлж хардаг тул амьдралдаа ихээхэн ахиц дэвшлийг авчрах болно.

 

Хилэнцийн орд

  • Аливаа зүйлсийг дуустал нь хийж байж санаа нь амардаг бөгөөд бусадтай өрсөлдөж, өөрийн чадварыг гайхуулах дуртай.
  • Хоёр нүүр гаргадаг хүмүүст дургүй бөгөөд тэднийг шударга байгаасаа гэж хүсдэг байна.
  • Хилэнцийн ордонд төрсөн хүмүүс эрч хүчээр дүүрэн, шударга зан чанартай.
  • Азын тоо нь 3
  • Зарим зүйлд буулт хийж сурах хэрэгтэй. Үргэлж өөрийн зөв хэмээн зүтгэж зөрүүдлэвэл, олж авсан үнэт бүхнээ хормын төдийд алдаж мэднэ.

 

Нумын орд

  • Адал явдалд дуртай, бусдыг сонсож, тэдэнд зөвлөгөө өгөх нь тэдний хамгийн сайн хийж чадах зүйл. Аливаад сэтгэлээсээ ханддаг.
  • Тэд шударга бус, өөдгүй зантай хүмүүст дургүй.
  • Түргэн ааштай боловч, тун ч сайхан сэтгэлтэй.
  • Азын тоо нь 5
  • Бусдыг анхаарахаас илүүтэй өөрийгөө хайрлах хэрэгтэй. Өөрийгөө хайрлаж байж л, бусдад хайр энэрлийг түгээнэ гэдгийг үргэлж санаж яваарай.

 

Матрын орд

  • Бүхнийг төлөвлөж, тооцоолох боловч, алдах нь бий. Тэд гэгээлэг, цагаахан сэтгэлтэй хүмүүс бөгөөд бусдыг төлөө цохилох зүрхтэй.
  • Матрын ордныхон сөрөг энергитэй, байнга бухимдаж, асуудал тоочдог хүмүүст дургүй.
  • Сэргэлэн, цовоо зан ааштай.
  • Азын тоо нь 7
  • Заримдаа зөв гэж үзсэн зүйлдээ хэт  их туйлширдаг зантай. Аливаа зүйлсийг өөрийн ухаантай, илүү бодитоор харж чадсанаар амжилтанд хүрдэг.

 

Бумбын орд

  • Эгэл жирийн, энгийн амьдрахыг хүсдэг бөгөөд байгаадаа сэтгэл хангалуун хүмүүс аж.
  • Өөрийн хүчээр бусдыг дарлаж, дээрэлхдэг хүмүүсийг үзэн яддаг.
  • Бумбын ордныхон нь өөртөө итгэлтэй, өөдрөг үзэлтэй хүмүүс.
  • Азын тоо нь 8
  • Гэр бүлдээ бүхнээ зориулахад бэлэн нэг бодлын гэнэн хүмүүс юм. Тэд хэр баргийн зүйлсэд итгэж, шунадаггүй. Хэт хашир ч хэмээн хэлж болно. Гэвч та бүхий л зүйлсэд ийн хаширлаж болохгүйг санаарай!

 

Загасны орд

  • Бусдад хэрэгтэй хүн гэдгээ мэдрэх дуртай. Нэг ёсондоо бусдын хүндэтгэлийг хүлээхийг хүсдэг аж.
  • Тэд амлалтандаа хүрдэггүй худалч хүмүүсийг үзэн яддаг бөгөөд тэдэнтэй ойр байхаас татгалздаг.
  • Бага зэрэг уйтгартай хүмүүс мэт боловч, ярилцаад үзэхэд хэнийг ч уйдаахгүй.
  • Азын тоо нь 9
  • Заримдаа хэт олны анхаарлын төвд байхыг хичээдэг. Энэ нь та өөрийгөө олоход саад учруулдаг юм. Иймд ганцаараа байж, дотоод хүнээ сонсоод үзээрэй!

Сэтгэгдэл бичих