Гуравхан см урт эрхтнээ ГЭРЛЭХ хүртэлээ нуусан найз залуугаа яасан гээч…

Reddit -д   throwaway_peen34 гэдэг бүсгүйн оруулсан пост «Am I the assholle» буюу “Би ийм өөдгүй хүн гэж үү” гэдэг бүлгийн хэрэглэгчдийг талцуулан маргалдуулжээ. 27 настай гэж өөрийгөө танилцуулсан эмэгтэйн бичсэнээр тэрээр саяхан 34 –тэй эртэй гэрлэж хуримаа хийжээ. Тэд хагас жил гаруй болзсоны дараа сүй тавьжээ. Сүй тавьсанаасаа хойш мөн л хагас жил буюу зургаан сарын хуримласан. Гэтэл энэхүү бүтэн жилийн хугацаанд тэд нэг ч удаа энгэр зөрүүлээгүй нь орчин үеийн хосын хувьд гайхмаар зүйлийн нэг юм. Ялангуяа үүлэн борооны явдалд гол санаачлагч нь байх ёстой залуу нь ямар ч оролдлого идэвхи гаргаагүй нь бүр хачирхалтай. Бүсгүйн бичсэнээр энэ хугацаанд загас наадуулж улам дотносох боломж 100 хувь байсан ч залуу гэрлэтэлээ хүлээх санал эхэлж гаргажээ.
-Тэр надад өөрийгөө тун шашинлаг шүтлэгтэй гэж ярьдаг байсан. Бүр хэт хуучинсаг үзэлтэй гэсэн. Бид хоорондоо эрхлэн тоглож байгаад энгэр зөрүүлэх мөчид тулах бүрийд тэрээр илт зайлсхийж эхэлдэг. Өдөж оролдоход шууд болиулдаг-
Хуримын анхны шөнө  залуу нь эр нөхрийн үүргээ биелүүлэх болоход д бүх зүйлийн учир тайлагджээ. Нөхөр нь анх танилцсанаас хойш бүтэн жилийн хугацаанд өөрийн дэндүү жижигхэн эрхтнээ л нууж ойртохоос зугтаж зайлсхийж ирсэн нь тодорхой болсон гэнэ. Эрхтнийх нь хэмжээ ердөө  гуравхан см. Нөхрийнхөө “гэнэтийн бэлэгт”-д цочирдсон бүсгүй өөрийгөө хууртагдаж мэхлэгдсэн гэж үзэн уур хилэн нь дүрэлзжээ. Бал сар нь ч бүрэн сүйрчээ. Ингээд  өөдгүй муухай зангийх нь тухай цахимд пост оруулсан аж.
-Нөхрийнхөө эрхтэний хэмжээг голдог би өөдгүй эмэгтэй гэж үү … Гэхдээ өөрийгөө хуучинсаг үзэлтэй гэсэн нь ердөө ийм шалтгаантай байсанд урам хугарахгүй байхын аргагүй биз дээ … Би нөхрийгөө гутаамааргүй байна, ер нь энэ тухай яаж ярихаа ч мэдэхгүй байна. Тэгээд тухайн үед юу ч болоогүй мэт царайлаад л өнгөрсөн. Гэсэн ч хууртагдаж залилагдсан мэт мэдрэмж төрөөд байх юм. Бүр үүнийгээ зориуд санаатай нуусан мэт санагдаад байна-
Reddit-ын хэрэглэгчид санал нэгтэйгээр бүсгүйг хууртагдсан гэж үзжээ.
-Энэ бол харилцан итгэлцэлийн том асуудал л даа. Үүнд хэмжээ хамаагүй. Нөхөр чинь чамд тэр зүйлээ хэлэх хэмжээнд итгэхгүй байна. Одоо чи ч нөхөртөө итгэх итгэлээ алдсан-
-Энэ бол тун өөдгүй залилан мэхлэлт. Нөхөр чинь эрхтний хэмжээнээсээ гадна өөртөө итгэдэггүй зангаасаа болж чамайг мэхэлсэн. Ер нь хувиа хичээсэн, амиа бодсон зан гаргасан-

Хуримын анхны шөнөдөө “аймшигт үнэн”-тэй тулж цөхөрсөн бүсгүйн тухай пост тэр дороо цахимаар тархжээ. Гай болоход нөхрийх нь нэгэн найз постыг уншаад бүхнийг тааварлаж мэджээ. Улмаар нөхөрт нь хэлсэн агаад бүсгүй дараагийн постоо оруулжээ.
-Нөхөр маань миний постыг уншсан гэнэ. Надаас салахаар шийдэн шүүхэд өргөдөл гаргана гэж байна. Удахгүй нэр нь хүртэл цахимаар цацагдана хэмээн бөөн юм боллоо. Одоо би өөрийгөө тун өөдгүй хүн гэж бодох болов-
Гэсэн ч бүсгүй нөхөртэйгөө ний нуугүй ярилцаж чаджээ. Нөхөр нь хаягдахаас айгаад эрхтнийхээ хэмжээний тухай хэлж чадаагүй гэдгээ хүлээжээ. Хүмүүсийн элэг доог болохоос ч айсан аж. Бүсгүй дараагийн постондоо нөхөр нь гэр бүлээ хадгалах чин хүсэлтэй байгаа тухай бичжээ. Эрхтнийхээ хэмжээг томсгох мэс засалд орохоор шийдэн эмнэлэгт ханджээ. Гэхдээ төлбөр нь 50 мянган доллар гэсэн нь хамтын амьдралаа эхэлж байгаа хосын хувьд дэндүү өндөр үнэ аж.
-Би үүнийг зөвшөөрч чадахгүй нь … Гэрлэсний дараагийн 14-хон хоногт бидний харилцаа бараг сүйрэх шахсан нь үнэн.  Дээр нь жижигхэн эрхтний асуудал байдаг.  Надад 50 мянган долларын үнэтэй том эрхтэн хэрэггүй, нөхөртөйгөө загас наадуулах арга яаж ийгээд олдож л таараа. Гэсэн ч нөхөр маань эрхтнээ заавал томруулна гээд зүтгээд байна. Харин бидэнд тийм их мөнгө байхгүй-
Байдал ингэж эргэсэн тул Реддит-ын хэрэглэгчид бүсгүйд ямар зөвлөгөө өгөхөө мэдэхгүй мухарджээ.