Димаш “The World’s Best” шоуг орхиж, шүүгчид уурлав

Дэлхийн авьяастан шалгаруулах “The World’s Best” шоунд оролцож байгаа Казахстаны дуучин Димаш Кудайбергенов финалын шатны өмнө тус шоуг орхиж байгаагаа зарлалаа. Өнөөдөр өглөө тус шоуны ээлжит шат дэлгэцээр цацагдсан бөгөөд Димаш үзүүлбэрийнхээ дараа шүүгчдэд хандан, “Хүүхдүүдтэй өрсөлдмөөргүй байна” гэж хэлжээ.

Димаш “Та бүхний өмнө дуулах нь нэр төрийн хэрэг байлаа. Би амин хувиа бодоод ийм шийдвэр гаргасан юм биш. Та бүхэн дараа нь ойлгох байх” гэж хариулжээ.

Ийнхүү Казахстаны Данэлия Тулешова, Энэтхэгийн Лидиан Надхасварам гэсэн 2 хүүхэд финалын шатанд үлдэх болж байгаа юм.