ok

Америкийн мисс тодорлоо

АНУ-ын хойд Дакота мужийн мисс Кара Манд улсаа төлөөлж дэлхийн мисст өрсөлдөхөөр болжээ. Хойд Дакота мужаас анх удаа Америкийн мисс тодорч буй нь энэ.

Шинэ мисс 23 настай бөгөөд Нотр-Дамын их сургуульд хуулийн ангид суралцдаг байна. Америкийн мисст түрүүлснээр тэрбээр 50 мянган ам.долларын тэтгэлэг хүртэх юм.

Тэрбээр авьяас үзүүлбэрийн үеэр Майкл Жексоны “The Way You Make Me Feel” дуун дээр жазз бүжиг бүжиглэсэн нь олны таашаалд ихэд нийцсэн байна. Өнгөрсөн оны Америкийн мисс Арканзас мужаас тодорч байжээ.

Сэтгэгдэл бичих