ok

Монголын миссүүд Нью-Йоркийн загварын долоо хоногийг чимж байна

Энэ сарын 7-13 ны хооронд АНУ-ын Нью-Йорк хотноо зохиогдох загварын долоо хоногт манай улсаас зургаан загвар өмсөгч оролцохоор болсон билээ. Тухайлбал эх орноо олон улсын тайзан дээр сурталчлахаар  загвар өмсөгч Б.Буджаргал, Х.Бадамгэрэл, Д.Долгион, О.Пүрэвдулам, 2014 оны дэлхийн миссийн тэмцээнд эх орноо төлөөлөн амжилттай оролцсон мисс, загвар өмсөгч Т.Батцэцэг, 2016 оны “Дэлхийн мисс”-ийн 11-р байрын эзэн мисс, загвар өмсөгч А.Баярцэцэг нар оролцож байна. Үүнээс гадна тус  шоунд 33 загвар зохион бүтээгч, нүүр будагчид, дэлхийн 200 гаруй орны загвар өмсөгчид оролцож байгаа аж. Тухайлбал Малайз, Индонез, Энэтхэг, Вьетнам, ОХУ, Венесуэл, Доминикан, Австрали, Словак, Словени болон АНУ-ын дизайнерууд энэ улирлын загварын цуглуулгаа танилцуулсан бол Монгол, Вьетнам, Эквадор, БНХАУ, Этиоп, АНУ, Словакийн шилдэг загвар өмсөгчид Нью Йоркийн загварын долоо хоногийн тайзнаа алхсан байна.

Сэтгэгдэл бичих